Monday, November 7, 2011

mongolian literature

                          ИХ МОНГОЛ ДЭЭД СУРГУУЛЬ
                 МОНГОЛ ХЭЛ-УРАН ЗОХИОЛЫН ТЭНХИМ

                                                  БАТЛАВ. Монгол хэл уран зохиолын тэнхимийн
                                                 эрхлэгч, доктор/Ph.D/.....................Т.Нармандах
                                                                 
                                                                 МХУЗ-ын тэнхимийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны хурлаар
                                                                                                                                                             хэлэлцүүлж зөвшөөрөгдсөн

           МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН
                     УРАН ЗОХИОЛ
                                                                  хичээлийн хөтөлбөр


                                                      Хичээлийн стандарт......
                                                      /Мэргэжүүлэх хичээл /

Хөтөлбөрийг боловсруулсан: МХУЗ-ын тэнхимийн багш......................./П.Батхуяг /
Хянасан: МХУЗ-ын тэнхимийн эрхлэгч................. Т.Нармандах / доктор, дэд профессор/




                                                                 
                                                                     УЛААНБААТАР ХОТ
                                                   2011-2012 он
1.Хөтөлбөрийн нэр:         Монголын орчин үеийн уран зохиол
2.Индекс:
3. Түвшин:                         Бакалавр
4.Кредит:
5.Судлах цаг:                    128
Лекц
Семинар
Лаборатори
6. Хэрэглэх орчин:            ИМДС-ийн анги танхим
7. Хамрах хүрээ:               МХУЗ-ын багшийн 3 –р ангийн оюутнууд
8. Хөтөлбөрийг боловсруулсан зарчим:
             Чанартай хөтөлбөр-багшийн хөгжил
     Боловсролын эрх барих дээд байгууллага болон шинжилгээ үнэлгээний албанаас гаргасан холбогдох баримт бичиг, мөн сургалот семинараас гаргасан зөвламж, мэргэжлийн сургуултудын сургалтын хөтөлбөр тэдгээрт тусгасан шаардлага, зарчим бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүд, багтаамж хөтөлбөрийн шинжүүд, орц гарцын индикатор хэмжээсүүд зэргийг үндэслэл болгосон ба бакалаврын түвшинд судлах монголын орчин үеийн уран зохиолын мэргэжлийн суурт хичээлийн хөтөлбөртэй уялдуулсан болно.
     Орчин үеийн сургалтын чиг хандлага, суралцагчдын болон нийгмийн хэрэгцээ, оюуны чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн байхын зэрэгцээ суралцагчдын хэрэгцээ сонирхол, туршлагаас хамаарч , уг хөтөлбөр нь уян хатан, чөлөөтэй, нээлттэй, сонгож судлахад бүрэн боломжтой байхад чиглэсэн болно.
     Судлагдахууны нэгж хэсгүүдийг бүлэглэн томсгох, хэл болон уран зохиолын онол түүх, туурвилзүйн асуудлыг босоо ба хэвтээ тэнхлэгээр интеграцчилах зарчмыг баритмталсан юм.
     Мэргжүүлэх хичээлийн агуулга, аргазүй, үнэлгээний стандартыг мэргжлитйн онцлогт тохируулан боловсруулсан болно.
    Монголын орчин үеийн уран зохиолын судалгаа, судалгааны агуулга, үндсэн чиглэл, олон талт, тасралтгүй чанар, уламжлал шинэчлэлийг хослуулж, оюутны сонгон суралцах хэрэгцээг тооцсон юм
9. Хичээлийн залгамж холбоо
А. Хэвтээ тэнхлэгээр: Монголын орчин үеийн уран зохиолын түүх, түүхэн үечлэл, гол төлөөлөгчдийн туурвилзүйн онцлог, сэтгэлгээ, эх зохиолуудын агуулга, өгүүлэмжийн онцлог, эх зохиол задлан шинжлэл, уран сайхны арга, онолын сэтгэлгээ, гадаадын болон монголын эртний сонгодог уоан зохиолын түүх зэрэгтэй холбогдоно.
Б. Босоо тэнхлэгээр: Гоо зүй, учир шалтгааны ухааны үндэс, түүх, хэл шинжлэл, угсаатны зүй, монгол хэлний найруулга зүй, эх судлал, утга судлал зэрэгтэй аолбогдоно.
10. Сургалтын хөтөлбөрийн гол үндэслэл:
·         Монголын орчин үеийн уран зохиолын түүхийг судлах,

·         Ерөнхий боловсролын түвшинд үзсэн орчин үеийн уроан зохиолын түүхийн мэдлэгийг мэргэждлийн боловсролын хэмжээнд хүргэх, онол түүхийн өргөн хүрээнд уран зохиолын тухай үзэл баримтлалтай болгох, сэтгэлгээний цар хүрээг өргөтгөх шаардлагын үүднээс судална.

·         Монгол хэл-уран зохиолын заах аргын уламжлал, шинэчлэлийг зохоистой хийгээд оновчтой хослуулахыг гол үндэслэл болгосон юм

                     Нэг. Хичээлийн зорилго, зорилт
Суралцагч Монголын орчин үеийн уран зохиол хичээлийн хүрээнд монголын уран зохиолын түүхийн өндөр мэдлэгтэй болохоос гадна зохиолчдын урлалзүйн онцлог, хэл найруулга, сэтгэлгээний өвөрмөц онцлог зэргийг судлаж, эзэмшсэн мэдлэгээ бүтээлчээр ашиглах дадлага туршлагатай болгох зооилт дэвшүүлсэн ба :
·         Уран зохиолын хөгжилд нөлөөлсөн нийгмийн-түүхийн шалтгаан нөхцөл, үнэт зүйлсийн тогтолцуоог ойлгож дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэнх,
·         Эзэмшсэн онолын мэдлэгийг ашиглан шүүмж бичих, эх зохиол задлан шинжлэх, уран зохиол заах арга барил суралцахад чиглэсэн байна.
·         Орчин үеийн монгол хэлт уран зохиолын гол төлөөлөгчдийн бүтээлийн онцлог, зохиолд дэвшүүлсэн асуудалд, далд санаа, зохиолын агуулга, үйл явдалтай танилцаж, харьцуулсан ажиглалт хийх
·         Уран зохиолын бусад салбар судлагдахууны хүрээнд онол арга зүйн мэдлэгээ ашиглах, эрдэм шинжилгээний төсөл боловсруулах,
·         Зарим эх зохиолуудыг суралцагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан хэрхэн заах талаар арга зүйг эзэмших,
                         Хоёр: Судлагдахууны тогтолцоо
Монгол хэлт уран зохиолын орчин үеийн түүхийн онцлог, нийгэм-түүхийн шалтгаан нөхцөл, зохиолчдын үзэл санаа, зохиолд дэвшүүлсэн асуудал, туурвилзүйн онцлог, намтар түүх, сэтгэлгээний өвөрмөц тал, гүн ухаан, үзэл баримтлал зэрэгтэй холбон тогтолцоог бүрдүүлнэ.
                           2.1 Сэдэвчилсэн төлөвлөгөө
                                      /нэгдүгээр улирал/
Долоо хоног
сэдэв
Агуулга
Хичээлийн хэлбэр
Цаг
1

Удиртгал хичээл
Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн үечлэл, гол төлөөлөгчдийн тухай, мэдлэгийг сэргээн бататгах
Лекц
2
1930-аад оны уран зохиолын түүхэн тойм
1930-аад оны уран зохиолын онцлог, нийгэм-түүхийн нөхцөл байдал, ХХ зууны эхэн үеийн нийгмийн байдал, урлаг соёл, амьдралын хэв маяг уран зохиолд нөлөөлсөн тодорхой хүчин зүйлс
Семинар
2
2
Д.Нацагдоржийн уран бүтээл
Зохиолчийн амьдралд тохиолдсон хэрэг явдлууд, уран бүтээлийн онцлог, зарим зохиолуудтай холбоотой асуудлуудыг нарийвчлан авч үзэх, суралцагчидтай харилцан ярилцах, мэдээлэл солилцох
Лекц
2
“Харанхуй хад” үгүүллэгийн судалгаа
“Харанхуй хад” үгүүллэгийн талаарх судалгааны тойм, судлаачдын дэвшүүлсэн асуудал

Семинар
2
3
С.Буяннэмэхийн уран бүтээл
С.Буяннэмэхийн уран зохиолд гүйцэтгэсэн үүрэг, жүжгийн зохиолууд, уран сайхны онолын сэтгэлгээний онцлог, яруу найргийн зарим бүтээлүүдийн тухай
Лекц
2
“Их тэнгэрийн дүлий” үгүүллэгийн тухай
Мухар сүсэг ба орчин үе” сэдвээр ярилцах, зохиолтой холбон асуудлыг хүрээг хамрах

Семинар
2
4
Ши. Аюуш, М.Ядамсүрэн нарын уран бүтээл
1930-аад оны зохиолчдын намтар түүхийг сэргээн сануулах, тухайн зохиолчдын уран бүтээлийн талаар товч ярилцах, гол бүтээлүүдийг тодорхойлон ярилцах

Лекц
2
“Гурван хүүхэн” туужийн зохиолын тухай
Зохиолын дүрүүд, тухайн нөхцөл байдлын талаар, эмэгтэйчүүдийн хувь заяаны асуудлыг хэрхэн хөндсөн болохыг хэлэлцэх

Семинар
2
5
Б.Ренчингийн уран бүтээл
Түүхэн романуудын тухай, мөн богино туурт зохиолуудын онцлог, зохиолчийн дэвшүүлсэн асуудлыг тодруулах, зохиолын хэл найруулгад ажиглалт хийх

Лекц
2
“Мангаа Догийн эцсийн зүүд” үгүүллэг хийгээд цаг үеийн тухай
“Хэлмэгдүүлэлт ба уран зохиол” сэдвээр хэлэлцүүлэг зохиох

Семинар
2
6
Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээл
Зохиолчийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийн талаар ярилцах, яруу найрхгийн зарим бүтээлүүд мөн богино үгүүллэгүүдийн тухай
Лекц
2
Ц.Дамдинсүрэнгийн богино үгүүллэгүүдийн уран сайхны онцлог
“Хоёр цагаан юм”,” Чемодантай юм”, “Чөтгөр”, ”Хачин хурим” зэрэг үгүүллэгүүдийн талаар ярилцах,

Семинар
2
7
Ч.Лодойдамбын уран бүтээл
Тунгалаг тамир” романы тухай болон зохиолчийн бусад зохиолуудын тухай
Лекц
2
“Солонго” үгүүллэгийн тухай
Энэхүү үгүүллэгийн “Би” дүрийн талаар ярилцах, мөн зохиолчийн бусад зохиолуудтай болон хужвийн амьдралтай нь холбон ярилцах

Семинар
2
8
Д.Намдагийн уран бүтээл
Зохиолчийн жүжгийн зохиолууд болон хүүрнэл зохиолын талаар ярилцах, “Цаг төрийн үймээн” романы тухай мөн
” Хугараагүй ноён нуруу” туужийг задлан шинжлэх

Лекц
2
“Ээдрээ “жүжгийн уран сайхны онцлог
Энэхүү жүжигт дэвшүүлсэн асуудал, дүрүүдийн хоорондын сүлжээг хэрхэн гаргаж ирсэн болохыг ярилцах,


2
9
Ч.Чимэдийн уран бүтээл
Зохиолчийн “Монгол домог” зохиолын талаар болон амьдрал түүх, яруу найргийн бүтээлүүд тэдгээрийн онцлог

Лекц
2
“Магеллан хаагуур гарсан бэ?” туужийн тухай
Дурсамжийн туужийн гол онцлог, зохиолчийн хүүхэд насны ямар мэдээлүүд буй тухай ярилцах,

Семинар
2
10
Сэдвийн шалгалт
1930-аад оны уран зохиолын асуудлаар сэдвийн шалгалт авах
Лаборатори
2
Ч.Лхамсүрэн, Д.Цэвэгмид, Д.Сэнгээ нарын уран бүтээл
Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглал, Д.Сэнгээгийн “Аюуш” тууж, Д.Цэвэгмидийн “Хос тогоруу” зохиолуудын талаар ярилцах, хэрхэн заан сургах тухай хэлэлцэх,

Семинар
2
11
Б.Явуухулангийн уран бүтээл
Монголын яруу найргийн шинэтгэгч чанар хийгээд Б.Явуухулангийн яруу найргийн талаар ярих,уянгын зарим шүлгүүдийн задлан шинжлэх, урлал зүйн онцлогийг тодорхойлох

Лекц
2
“Тэхийн зогсоол” шүлгийн уран сайхан
“Хүн ба байгаль, танин мэдэхүй “ сэдвээр ярилцах, зохиолыг ашиглах, агуулгын онцлогийг хэлэлцэх,

Семинар
2
12
Сэдвийн шалгалт
1940-өөд оны уран зохиолын асуудлаар сэдвийн шалгалт авах
лаборатори
2
Б.Явуухулангийн үеийн яруу найрагчид, уран бүтээлийн онцлог
Б.Явуухулангийн үед хамаарах зарим яруу найрагчдын уран бүтээлийн онцлог,

Семинар

2
13
С.Эрдэний уран бүтээл
Зохиолчийн шилдэг уянгын үгүүллэгүүдээс гадна” Сэрүүн дуганы мөхөл” туужийн тухай ярилцах, зохиолыг задлан шинжлэх
Лекц

2
Уянгын үгүүллэгүүдийн уран сайхны онцлог
“То-гийнд өнгөрүүлсэн нэг өдөр”,” Өвгөн шувуу”, ”Малын хөлийн тоос”, ”Диваажинд хүрэх оньс” зэрэг үгүүллэгүүдийг задлан шинжлэх

Семинар
2
14
С.Дашдооровын уран бүтээл
Зохиолчийн үгүүллэг, тууж хүүрнэл зохиолуудаас гадна яруу найргийн бүтээлүүдийг судлах,

Лекц
2
“Говийн өндөр” романы тухай
Энэхүү романы агуулга, үйл явдлыг ярилцах. Мангар Дамдингийн дүр, тухайн цаг үеийн талаар мэдлэг эзэмших

Семинар
2
15
Д.Пүрэвдоржийн уран бүтээл
Яруу найрагчийн уянгын зарим шүлгүүдийг задлан ярилцах, “Чингис хаан” шүлгийн тухай мэдлэг өгөх,

Лекц
2
Найраглалуудын тухай, хэлний асуудал
Уянгын богино найраглалуудын талаар ярилцах, зарим найраглалуудыг хэрхэн заах талаар саналаа солилцох,

Семинар
2
16
Сэдвийн шалгалт
1960-1970-аад оны уран зохиолын асуудлаар сэдвийн шалгалт авах
Лаборатори
2
Дүгнэлт хичээл

1930-1970-аад оны хоорондох уран зохиолын түүхийг нэгтгэн дүгнэж ярих, түүхэн онцлогуудыг тодруулах,

Лекц
2

                               2.2 Сэдэвчилсэн төлөвлөгөө
                                      /хоёрдугаар улирал/
Долоо хоног
сэдэв
Агуулга
Хичээлийн хэлбэр
Цаг
1

1970-1980-аад оны уран зохиолын онцлог
Тухайн үеийн уран зохиолд гарсан ололт, хөгжлийн чиг хандлага, уран зохиолын ерөнхий төлөв байдлыг тодруулах,

Лекц
2
Яруу найргийн бүтээлүүдийн онцлог
Н.Нямдорж, М.Ширчинсүрэн, Д.Нямаа нарын яруу найргийн жишээ нь дээр ярилцах,

Семинар
2
2
Б.Лхагвасүрэнгийн уран бүтээл
Яруу найрагчийн үзэл бодол, уран бүтээлийн онцлог, хэл найруулгын тал, сэтгэлгээний талыг тодорхой судлах,

Лекц
2
“Боржигоны бор тал” шүлгийн тухай
Эх орон-яруу найраг” сэдвээр ярилцах, хэлэлцүүлэг зохиох,

Семинар
2
3
Д.Батбаярын уран бүтээл
Зохиолчийн уран бүтээлийн том, хүүрнэл зохиолуудын тухай мөн жүжгийн зохиолуудын онцлог,

Лекц
2
Жүжгийн зохиолуудын сэтгэлгээний онцлог
Үхэл миний өмч” жүжгийн зохиол дээр тулгуурлан нийгэм сэтгэлзүйн асуудлыг хөндөн ярилцах, хүний оюун санаа, хайр дурлал, үхлийн талаар хэлэлцэх

Семинар
2
4
Д.Урианхайн уран бүтээл 
Д.Урианхайн “Оглолцохуй” түүвэр дээр тулгуурлан хувь хүний дотоод ертөнц, үзэл санааг нээн харуулах,

Лекц
2
“Цонхоор харсан хүн” жүжгийн тухай
Ганцаардал, эсвэл зожигрохуй” гэсэн сэдвээр эсээ бичих, харилцан ярилцах,

Семинар
2
5
О.Дашбалбарын уран бүтээл
Яруу найрагчийн дотоод ертөнц, үзэл санаа яруу найрагт баримталж байсан зарчим зэргийг хөндөн ярилцах

Лекц
2
Уянгын шүлгийн тухай
“Лимбэний эгшиг” бүлэг шүлгийг задлан шинжлэх,

Семинар
2
6
Сэдвийн шалгалт
Б.Лхагвасүрэн, Д.Батбаяр, Д,Урианхай нарын уран бүтээлийн хүрээнд сэдвийн шалгалт авах,

Лаборатори
2
1980-аад оны зарим яруу найрагчид
Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсүрэн, Л.Лувсандорж нарын яруу найргийн жишээ нь дээр ярилцах,

Семинар
2
7
П.Пүрэвсүрэнгийн уран бүтээл
П,Пүрэвсүрэнгийн “Өшөө” үгүүллэг болоод “Үдийн нар өндөр” тууж мөн яруу найргийн бүтээлүүд дээр тулгуурлан ярилцах,

Лекц
2
“Их тээлийн даваа” туужийн талаар ярилцах
Хайр сэтгэл, үзэн ядалт, өнчин хүн дуучин гэсэн асуудлын хүрээнд зохиолыг авч үзэх, зохиолчийн дэвшүүлсэн гол асуудлыг хөндөн ярилцах,
Семинар
2
8
Д.Мягмарын уран бүтээл
Зохиолч Д.Мягмарын “Нандин эрдэнэ” зэрэг жүжгүүд мөн уянгын туужуудын тухай ярилцах, “Үер”, ”Тээрэмчний охин”, “ Тээрэмчин” зохиолуудыг авч үзэх,

Лекц
2
“Газар бид хоёр” туужийн тухай
“Хүний сэтгэл”  сэдвээр хэлэлцүүлэг зохиох, зохиолд дэвшүүлсэн асуудлаар ярилцах

2
9
Монголын орчин үеийн роман /тойм/
1980-аад оны үеийн зарим романуудын талаар ярилцах, Ж.Пүрэвийн романуудыг жишээлэн авч үзэх,

Лекц
2
Түүхэн романууд
1980-аад оны үеийн зарим романууд
Түүх ба уран зохиол” сэдвээр хэлэлцүүлэг хийх, эсээ бичих

Семинар
2
10
Д.Нямсүрэнгийн уран бүтээл
Д.Нямсүрэнгийн уянгын яруу найргийн талаар ярилцах, ”Сэтгэлийн байгаль” түүврийн шүлгүүдээс сонгон авч цээжлэх
Лаборатори
2
“Дөрвөн цаг” найраглалын тухай
“Дөрвөн цаг хийгээд амьдралын эргэлт” сэдвээр ярилцах, монгол яруу найрагт дөрвөн улирлын шүлгүүдийн тухай хэлэлцэх,

Семинар
2
11
Монголын уран зохиолын судлал, шүүмж /тойм/
Орчин үеийн уран зохиолын судлал шүүмжийн ерөнхий тойм, гол шүүмжлэгчдийн бүтээлүүд, тэдгээрийн онцлог шинж

Лекц
2
Шүүмж
Тодорхой бүтээл дээр шүүмж бичих,

Семинар
2
12
Сэдвийн шалгалт
1980-аад оны уран зохиолын асуудлаар сэдвийн шалгалт авах

лаборатори
2


Семинар

2
13
П.Баярсайханы уран бүтээл
Зохиолчийн богино үгүүлэгүүдийн талаар, дэвшүүлсэн асуудал, сэтгэлгээний онцлог, уянгын үгүүллэгүүдийн хэв шинж

Лекц

2
“Тавиул” үгүүллэгийн тухай

Нийгэм сэтгэлзүйн асуудлыг хэрхэн илэрхийлсэн, үзэл санааны тал, хэл найруулгын онцлог

Семинар
2
14
Д.Норовын уран бүтээл
Зохиолч Д.Норовын туужуудын талаар ярилцах, ”Уулын хөх сүүдэр” романы урахн сайхны онцлог

Лекц
2
“Тэжээвэр” туужийн тухай
Зохиолчийн үзэл санаа хэрхэн илэрсэн, зохиолын уран саөйхны тал, нийгэм хийгээд хүний амьдралын байдлаар ямар хэлбэрээр илэрхийлсэн болохыг задлан шинжлэх

Семинар
2
15
1990-ээд оны уран зохиолын тойм
1990-ээд оноос хойш үеийн орчин үеийн уран зохиолын ерөнхий төлөв байдал, зарим зохиолчдын өвөрмөц бүтээлүүдийн талаар болон уран зохиолд гарсан бүлгүүдийн талаар,

Лекц
2
Г.Аюурзаны романууд

Зохиолч Г.Аюурзаны “Цасны роман”, “Хэвтрийн хүн”, “Бөөгийн домог” зохиолуудын туурвилзүйн онцлог, дүр, сэтгэлгээний илрэл,

Семинар
2
16
Сэдвийн шалгалт
1990-ээд оны уран зохиолын асуудлаар сэдвийн шалгалт авах

Лаборатори
2
Дүгнэлт хичээл
1970-1990-ээд оны уран зохиолын хөгжлийн асуудлыг дүгнэн ярилцах,

Лекц
2

                        2.3 Оюутны бие даан гүйцэтгэх ажил
Долоо хоног
Сэдэв
Хэлбэр
4
М.Ядамсүрэнгийн “Гурван хүүхэн” туужийн уран сайхны онцлог, хэл найруулгад ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх

Бие даалт
8
Ц.Дамдинсүрэнгийн “Хачин хурим” үгүүллэгтэй холбогдуулан “Үндэстний оршихуй” гэсэн сэдвээр асуудал хөндсөн эх бичих

Бие даалт
16
“Тунгалаг тамир” романы жишээгээр монгол романы зохиолын талаар эсээ бичих

Бие даалт
20
Зохиолын хэл найруулга” чиглэлээр нэгэн зохиолыг сонгон авч шүүмж бичих, хэл найруулгын алдааг тодорхойлох,

Бие даалт
25
“МУЗ ба бүлэглэлүүд” сэдвээр судалгаа хийх, зарим зохиолчдын бүтээлийг интернет эх сурьвалжаас авч ашиглах,  

Бие даалт
30
“1990-ээд оноос хойших уран зохиол тойм” сэдвээр судалгаа хийж “Шинэ үеийн Монголын уран зохиол” эсээ бичих,

Бие даалт

                   Гурав. Мэдлэг, чадвар, хандлага, төлөвшилтийн тогтолцоо
1.    Монголын орчин үеийн уран зохиолын гол бүтээлүүдийг бие даан уншиж судлах, тэдгээр бүтээлд үнэлэлт дүгнэлт өгөх, зохиолын уран сайхан хийгээд урлалзүйн үндсэн асуудлуудыг тодорхойлох, зохиолч ба нийгэм, зохиолч ба сэтгэл зүй, зохиолч ба ертөнц гэсэн тодорхой асуудлуудаар өөрийн санал бодлыг илэрхийлэх чадварыг бүрэн эзэмшсэн байх,
2.    Тухайн зохиолуудыг зохиолчийн намтартай холбон эсвэл нийгэм цаг үеийн байдалтай холбон өргөн хүрээнд заан сургах үүднээс сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдтэй танилцаж, бие даан ажилласан байна
3.    Онолын мэдлэгээ, практикт хэрхэн ашиглах, өөрийгөө хэрхэн илэрхийлэх, шүүмж, судалгааны үгүүлэл бичих чадварыг эзэмшсэн байна
                   Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргазүй, арга технологийн
                                                  ерөнхий чиглэл
·         Суралцагчдийн хэрэгцээ, сонирхол, туршлага дээр тулгуурлан даалгавар бие даалтын ажил өгч, явцын хяналт, биелэлт үр дүнг нарийн тооцно.
·         Тухайн улиралд уншиж товчлох ном зохиол, шалгах асуулт, бие даан гүйцэтгэх ажлыг тодорхой болгож улирлын эхэнд өгч, шалгуулах болоод үнэлгээ тавих хугацааг тогтооно.
·         Мэргжүүлэх хийчээлийг батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтын орчин үеийн аргуудыг бүтээлчээр ашиглан заан сургах болно.
·         Тодорхой сэдвүүдийн хүрээнд суралцагчид ангийн ажил, реферат, дипломын ажил гүйцэтгэх, мөн гүнзгийрүүлэн судлах боломжийг олгоно.
·         Бүлэг сэдвүүдийг үзэж судалсаны дараа 2-3 удаа сэдвийн галгалт авч суралцагчдыг үнэлнэ. Шалгалтыг тестийн хэлбэрээр авна.
·         Мөн маргаан хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохиож, судалгааны ажил бичүүлж гүйцэтгэлийг харгалзан үнэлгээ өгнө.
·         Суралцагчид чанартай мэдлэг олгох, мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх, хэрглээний талд илүү анхаарч, мэдлэг эзэмшилт, чадвар төлөвгилтөнд хяналтыг чиглүүлнэ.
·         Мэргэжүүлэх хичээлээр олж авсан мэдлэгийг улам гүнзгиийрүүлэн судлах, багшлах арга зүйгээс гадна эрдэм судлалын ажилд чиглэх сонирхол чадварыг хөгжүүлэхэд хичээлийн агулга, арга зүйг чиглүүлнэ.

       Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт
                    
                              5.1 Үнэлгээний хэлбэр

ХӨтөлбөрийн зорилгын биелэлт, ихэрэгжилтийг дүгнэхдээ, гүйцэтгэлийг шалгахдаа” ИМДС-ийн оюутныг үнэлэх журам”-ыг үндэслэн 1. Хичээлийн ирц /А үнэлгээ, 30 оноо/, бие даан гүйцэтгэсэн даалгаврын биелэлт, 2. Бие даалт /В үнэлгээ, 20 оноо/, улирлын явцад авсан сэдвийн шалгалтын дүн, хичээлийн явцад авсан үнэлгээ, 3. Явцын шалгалт /С үнэлгээ, 20 оноо/, улирлын эцэст авах 4. Батлах шалгалт /D үнэлгээ 30 оноо/ дагуу дүгнэнэ.
         D үнэлгээг гаргахдаа:
·         Тест
·         Сорил
·         Бодомж
·         Ярилцлага, хэлэлцүүлэг, мэтгэлцээний хэлбэрээр аман болон бичгээр шалгана.

     5.2 Үнэлгээний хэмжээс
“Монголын орчин үеийн уран зохиол” хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг гаргахдаа дараах шаардлага, шалгуур хэмжээсийг харгалзан авч үзэх болно. Үүнд:
·         Хөтөлбөрийн агуулгыг бүрэн судалж, холбогдох бүтээлийг уншсан, явцын болон бусад шалтгалтыг маш сайн гүйцэтгэсэн, бие даах ажлыг хийж хангалттай үнэлгээ авсан оюутанд /90-100/ буюу /тоон дүн: 4/ ба “А” үнэлгээ,
·         Хичээлийн ихэнх цагт сууж, хөтөлбөрийн агуулгыг судлаж, шалгалт шүүлэг хангалттай оноо авсан, бие даалтийн ажлыг бүрэн тооцуулсан оюутан /80-89/ буюу /тоон дүн нь 3/, В үнэлгээ,
·         Хөтөлбөрийн агуулгын тал хувийг судлаж, явцын болон батлах шалтгалтанд дунд зэргийн үнэлгээтэй шалгагдсан эсвэл бие даан гүйцэтгэх болон дадлага ажлыг хагас тооцуулсан оюутан /70-79/ буюу /тоон дүн нь: 2/, С үнэлгээ,
·         Хичээлийн ихэнх цагт суугаагүй, хөтөлбөрийн агуулгыг хагас дутуу судалсан, мэдлэг чадвар муу, явцын болон батлах шалтгалтад хангалтгүй оноо авсан оюутан /60-69/ буюу /тоон дүн нь 1/, D үнэлгээ,
·         Хичээлд бараг суугаагүй, суусан боловч хөтөлбөрийн агуулгыг огт мэдээгүй, бүрэн гүйцэд судлаагүй, шалгалт, бие даалтын үнэлгээ хангалтгүй, мэдлэг чадвар маш муу оюутан 0-59/ буюу /түүн дүн нь : 0/, F үнэлгээтэй тооцуулах болно.
·         Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авсан байна.

                  Зургаа. Сургалтын орчин ба нөөц хэрэглэгдэхүүн
А.Орчин
              - ИМДС-ийн анги танхим,
Б.Сургалтын нөөц хэрэглэгдэхүүн
              - Ном, сурах бичиг
              - Үзүүлэн тараах материал
              -  Слайд
              - Проектор
                Долоо. Ном, сурах бичиг, гарын авлага

Ном сурах бичгийн нэрс
Зохиогчийн нэр
Хэвлэгдсэн он
Аль номын санд байгаа мэдээлэл
1
Монголын орчин үеийн уран зохиолын түүх /1921-1965/
Хамтын
1968
УНТНС
2
Монголын орчин үеийн уран зохиолын түүх /1961-1980/
Хамтын
1997
ИМДС
3
Монголын уран зохиолын номзүйн тойм 1,2,3 дэвтэр
Баянзул. М
1965
УНТНС
4
Монголын шагналт зохиолчид
Зандраабайды
2002
УНТНС
5
Монголын орчин үеийн уянгын яруу найраг
Цэнд.Д
1972
ИМДС
6
Монгол тууж
Цэнд-Аюуш. Ш
1980
УНТНС
7
Яруу найраг-миний амьдрал
Явуухулан. Б
1983
УНТНС
8
Нүүдэлчний уран зохиолыг шинжилэхүй
Петрова. М.П
2011
УНТНС
9
Шинэ сэрэхүй
Батхуяг. П
2008
ИМДС
10
Эрин цаг, зохист аялгуу, зохиолч, уншигч
Галбаатар.Д
2011
УНТНС
11
Бичгийн мэргэдийн билгүүн товчоон
Билигсайхан.Ч
2010
ИМДС
12
Шүүмжлэлд сэтгэлгээний эрэлд
Мөнх-оргил. А
2009
ИМДС
13
ХХ зууны Монголын журамлагдсан уран зохиол
Лочин.С
2003
УНТНС
14
Монголын уран зохиолын лавлах толь
хамтын
2001
УНТНС




No comments:

Post a Comment