Monday, November 7, 2011

japan end china literature

1.Хөтөлбөрийн нэр:         Дорно-дахины уран зохиол
2.Индекс:
3. Түвшин:                         Бакалавр
4.Кредит:
5.Судлах цаг:                    64
         Лекц                                   28 цаг
        Семинар                            28 цаг
        Лаборатори                        8 цаг
6. Хэрэглэх орчин:            ИМДС-ийн анги танхим
7. Хамрах хүрээ:               МХУЗ-ын багшийн 3 –р ангийн оюутнууд
8. Хөтөлбөрийг боловсруулсан зарчим:
             Чанартай хөтөлбөр-багшийн хөгжил
     Боловсролын эрх барих дээд байгууллага болон шинжилгээ үнэлгээний албанаас гаргасан холбогдох баримт бичиг, мөн сургалт семинараас гаргасан зөвлөмж, мэргэжлийн сургуулиудын сургалтын хөтөлбөр тэдгээрт тусгасан шаардлага, зарчим бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүд, багтаамж хөтөлбөрийн шинжүүд, орц гарцын индикатор хэмжээсүүд зэргийг үндэслэл болгосон ба бакалаврын түвшинд судлах Дорно-дахины уран зохиолын мэргэжлийн суурь хичээлийн хөтөлбөртэй уялдуулсан болно.
     Орчин үеийн сургалтын чиг хандлага, суралцагчдын болон нийгмийн хэрэгцээ, оюуны чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн байхын зэрэгцээ суралцагчдын хэрэгцээ сонирхол, туршлагаас хамаарч , уг хөтөлбөр нь уян хатан, чөлөөтэй, нээлттэй, сонгож судлахад бүрэн боломжтой байхад чиглэсэн болно.
     Судлагдахууны нэгж хэсгүүдийг бүлэглэн томсгох, хэл болон уран зохиолын онол түүх, туурвилзүйн асуудлыг босоо ба хэвтээ тэнхлэгээр интеграцчилах зарчмыг баримталсан юм.
     Мэргэжүүлэх хичээлийн агуулга, аргазүй, үнэлгээний стандартыг мэргжлийн онцлогт тохируулан боловсруулсан болно.
    Дорно-дахины уран зохиолын судалгаа, судалгааны агуулга, үндсэн чиглэл, олон талт, тасралтгүй чанар, уламжлал шинэчлэлийг хослуулж, оюутны сонгон суралцах хэрэгцээг тооцсон юм
9. Хичээлийн залгамж холбоо
А. Хэвтээ тэнхлэгээр: Дорно-дахины уран зохиолын түүх, түүхэн үечлэл, гол төлөөлөгчдийн туурвилзүйн онцлог, сэтгэлгээ, эх зохиолуудын агуулга, өгүүлэмжийн онцлог, эх зохиол задлан шинжлэл, уран сайхны арга, онолын сэтгэлгээ, дорно-дахины улс үндэстнүүдийн сэтгэлгээний онцлог, түүх зэрэгтэй холбогдоно.
Б. Босоо тэнхлэгээр: Гоо зүй, учир шалтгааны ухааны үндэс, түүх, хэл шинжлэл, угсаатны зүй, Өрнө-дахины уран зохиол , эх судлал, утга судлал зэрэгтэй холбогдоно.
10. Сургалтын хөтөлбөрийн гол үндэслэл:
·         Дорно-дахины уран зохиолын түүхийг судлах,

·         Ерөнхий боловсролын түвшинд үзсэн Дорно-дахины уран зохиолын түүхийн мэдлэгийг мэргэжлийн боловсролын хэмжээнд хүргэх, онол түүхийн өргөн хүрээнд уран зохиолын тухай үзэл баримтлалтай болгох, сэтгэлгээний цар хүрээг өргөтгөх шаардлагын үүднээс судална.

·         Уран зохиолын заах аргын уламжлал, шинэчлэлийг зохоистой хийгээд оновчтой хослуулахыг гол үндэслэл болгосон юм

                             Нэг. Хичээлийн зорилго, зорилт
Суралцагч Дорно-дахины уран зохиол хичээлийн хүрээнд гадаадын уран зохиолын түүхийн өндөр мэдлэгтэй болохоос гадна зохиолчдын урлалзүйн онцлог, хэл найруулга, сэтгэлгээний өвөрмөц онцлог зэргийг судлаж, эзэмшсэн мэдлэгээ бүтээлчээр ашиглах дадлага туршлагатай болгох зорилт дэвшүүлсэн ба :
·         Уран зохиолын хөгжилд нөлөөлсөн нийгмийн-түүхийн шалтгаан нөхцөл, үнэт зүйлсийн тогтолцоог ойлгож,  дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэх,
·         Эзэмшсэн онолын мэдлэгийг ашиглан шүүмж бичих, эх зохиол задлан шинжлэх, уран зохиол заах арга барил суралцахад чиглэсэн байна.
·         Дорно-дахины уран зохиолын эртний болоод орчин үеийн түүх болоод тухайн цаг үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн бүтээлийн онцлог, зохиолд дэвшүүлсэн асуудал, далд санаа, зохиолын агуулга, үйл явдалтай танилцаж, харьцуулсан ажиглалт хийх
·         Дорно-дахины уран зохиолын хичээлийн хүрээнд үзэж судалсан бүтээлүүд болон уран зохиолын бусад салбар судлагдахууны хүрээнд онол арга зүйн мэдлэгээ ашиглах, эрдэм шинжилгээний төсөл боловсруулах,
·         Зарим эх зохиолуудыг суралцагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан хэрхэн заах талаар арга зүйг эзэмших,
                         Хоёр: Судлагдахууны тогтолцоо
Дорно-дахины уран зохиолын түүхэн онцлог, нийгэм-түүхийн шалтгаан нөхцөл, зохиолчдын үзэл санаа, зохиолд дэвшүүлсэн асуудал, туурвилзүйн онцлог, намтар түүх, сэтгэлгээний өвөрмөц тал, гүн ухаан, үзэл баримтлал зэрэгтэй холбон тогтолцоог бүрдүүлнэ.
                           2.1 Сэдэвчилсэн төлөвлөгөө
                                      /нэгдүгээр улирал/
Долоо
хоног
Сэдэв
Агуулга
Хичээлийн хэлбэр
Цаг
1

Удиртгал хичээл
Дорно-дахины уран зохиолын түүхэн үечлэлүүд, эртний хийгээд дундад зууны болон орчин үеийн уран зохиолын талаар мэдлэг олж авна.

Лекц

2
2
Эртний Дорно-дахины улс үндэстнүүдийн уран зохиол /тойм/
Дорно-дахины тэргүүлэх улсуудын ард түмний аж амьдрал, түүх, ёсс заншил, уламжлал, уран зохиолын онцлог байдлыг тоймлон судална.

Лекц

2

3
Эртний Вавилионы уран зохиол
Эртний Вавилоны уран зохиолын түүх, уран зохиолуудын түүхэн дурсгалуудын тухай, эртний яруу найргийг судална.


Лекц
2

4
Эртний Еврейн уран зохиол
Эртний Еврейн уран зохиол ба Библийн тухай ойлголт өгөх, эртний длоигуудыг ярилцах, домгийн сэтгэлгээний тухай мэдлэг олж авна.


Семинар
2

5
Эртний Энэтхэгийн уран зохиол
Эртний Энэтхэгийн уран зохиол, Веедийн уран зохиолын тухай, Энэтхэгчүүдийн оюун санааны амьдрал, гол бүтээлүүд уран сайхан, сэтгэлгээний онцлогийг авч үзнэ.


Лекц
2

6
Рамаяна баатарлаг туульс
Махабхарта хийгээд Рамаяна баатахрлаг туульсийн тухай тойм ойлголт өгөх, эртний энэтхэгчүүдийн оюун санаа хэрхэн тусаан болохыг судална.


Семинар
2

7
Галидасийн “Шугундала” жүжгийн тухай
Эгртний энэтхэгийн яруу найрагч Галидасийн “Үүлэн зардас болон Шагундали жүжгийн зохиолын агуулга үйл явдлыг ярилцана.


Семинар
2

8
Эртний Хятадын уран зохиол /тойм/
Эртний хятадын уран зохиолын түүхэн тойм, Хятадын түүх, соёл, ёс заншил, өвөрмөц сэтгэлгээ, аж амьдралын талаар мэдлэг олж авна.

Лекц
2

9
Шүлэглэлт ном хийгээд Күнзийн сургаал
Күнзийн сургаалын үндэс, зарим номлолуудын тухай, Шүлэглэлт ном эртний Хятадын яруу найргийн онцлогийг судална.


Семинар
2

10
Тан улсын үеийн яруу найраг
Тан улсын үеийн сонгодог яруу найрагчдын шүлэг бүтээлийг ярилцах, тэдгээр бүтээлүүдийн онцлогийг тодруулах, Ли-Бай, Бай-Зю-И, Ван Вей, Дү-Фү нарын яруу найргийг судална.

Лекц  
2

11
Эртний Японы уран зохиол /тойм/
Эртний Японы яруу найраг, Хайку шүлгийн тухай мэдлэгийг олж авна.

Лекц

2

12
Сэдвийн шалгалт
Эртний Дорно-дахины улсуудын уран зохиолын талаарх мэдлэгийг шалгаж шалгалт авах
лаборатори

2
13
Эртний Японы театрууд
Эртний Японы сонгодог театрууд болох Но театр, Кабуки театрийн талаар мэдлэг өгөх, зарим жүжгийн зохиолуудын талаар тайлбарлах,

Семинар
2
14
Бурхан багшийн сургаал
Бурхан багшийн сургаалитйн учир утгыг тайлбарлан таниулах, гүн ухааны үндэслэл зэргийг ойлгуулах, дорно-дахины сэтгэлгээнд хэрхэн нөлөөлсөн болохыг судална


Семинар
2
15
Зенбуддизм
Эртний Японы болоод орчин үеийн дорно-дахины уран зохиолд ихээр нөлөөлсөн Зенгийн тухай тодорхой мэдлэг олгох, зарим бүтээлүүдийн жишээ нь дээр ярилцах,

Лекц

2
16
Сэдвийн шалгалт
Эртний Японы уран зохиолын талаар мэдлэгийг шалгах, шалгалтыг тестийн хэлбэрээр авах

Лаборатори

2

                               2.2 Сэдэвчилсэн төлөвлөгөө
                                        /хоёрдугаар улирал/
Долоо
хоног
Сэдэв
Агуулга
Хичээлийн хэлбэр
Цаг
1

Дундад зууны Перс хэлт яруу найраг
Дундад зууны сэргэн мандалт, одлон орон, зурхай, яруу найргийн талаар ярилцах ба Перс хэлт яруу найрагчдын уран бүтээлийг судална.

Лекц

2
2
Ираны уран зохиол
Ираны уран зохиолын түүхэн тойм эртний ба орчин үеийн уран зохиолын тухай мэдлэг эзэмшинэ.

Лекц

2

3
Фирдоуси ” Рустам Сухраб хоёр” найраглал
Найраглалын талаар уран сайхны кинотой нь холбон ойлгуулах, хувь заяаны талаар маргаан зохиож мэтгэлцэнэ.

Лекц
2

4
Алишер Навойгийн уянгын яруу найраг
Газель шүлгүүдийн талаар мэдлэг өгөх, дундад зууны үеийн Араб хэлт яруу найргийн онцлогийнг ойлгуулах болно.


Семинар
2

5
Орчин үеийн Энэтхэгийн уран зохиол /тойм/
Орчин үеийн Энэтхэгийн уран зохиолын түүх, Брем чандын романуудын тухай, мөн Энэтхэгийн шинэ үеийн яруу найрагчдын бүтээлүүдийг судална.


Лекц
2

6
Р.Таагуурын уран бүтээл ”Өргөлийн дуулал”
Р.Таагуурын уран бүтээлийн онцлог, богино шүлгүүд, роман, туужууд болон “Өргөлийн дуулал” түүврийн талаар судална.


Семинар
2

7
Орчин үеийн Японы уран зохиол /тойм/
Орчин үеийн Японы зохиолчдын намтар, уран бүтээлийн онцлог, Япон хэлт уран зохиолын зарим сонгодог бүтээлүүдийн талаар судална.


Лекц  
2

8
Акутагавийн үгүүллэгүүд
“Морины хөл”, “Тамын зураг”, “Там”, “Расемоны хаалга”, “Ширэнгэнд”, “Хамар” зэрэг үгүүллэгүүдийг уншиж танилцана.

Семинар
2

9
Ясунари Кавабатагийн үгүүллэгүүд
“Толинд туссан сар”, “Зүрх”, “Изүгээр яваа бүжигч бүсгүй” зэрэг зохиолуудын талаар мэдлэгээ бататган ярилцана.

Семинар
2

10
Мишими “Алтан сүм” роман
“Алтан сүм” романы агуулга үйл явдлыг мэдэж, зохиолын талаар хэлэлцүүлэг маргаан өрнүүлнэ.

Семинар
2

11
Мори Огойгийн “Зэрлэг нугас” тууж
Хүний хайр сэтгэлийн байдлыг хэрхэн харуулсан талаар, мөн дүрүүдийн онцлог шинжүүдийг Япончуудын сэтгэлгээтэй холбон тайлбарлан ярилцана.

Лекц

2

12
Сэдвийн шалгалт
Орчин үеийн Японы уран зохиолын сэдвийн хүрээнд шалгалтын асуултыг боловсруулна.

лаборатори

2
13
Орчин үеийн Хятадын уран зохиол /тойм /
Хятадын уран зохиолын түүхийн шинэ ба нэн шинэ үеийн уран зохиолын талаар ярилцана.
Орчин үеийн Хятадын түүхэн үйл явдлуудтай холбон мэдлэгийг олгоно.

Лекц

2
14
Лу-Синь “Буяны ерөөл” зохиолын тухай
Орчин цагийн Хятад хэлт уран зохиолын гол төлөөлөгч Лу-Синь “Буяны ерөөл” түүвэр зохиолд буй зарим үгүүллэгүүдийг уншиж ярилцана.  Зарим асуудлын талаар маргаан хэлэлцүүлэг зохионо.


Семинар
2
15
Солонгос хэлт уран зохиолын/тойм /
Эртний хийгээд орчин цагийн Солонгос хэлт уран зохиолын тоймыг үзэж судална. Хонгилдоны тууж болон Хятад, Японы уран зохиолын нөлөө хэрхэн туссан тухай үзнэ.

Лекц
2
16
Сэдвийн шалгалт
Орчин үеийн Дорно-дахины уран зохиолын түүхийн хүрээнд шалгалт авна.

Лаборатори

2

                        2.3 Оюутны бие даан гүйцэтгэх ажил
Долоо хоног
Сэдэв
Хэлбэр
5
“Эртний Дорно-дахины улсуудын уран зохиол” сэдвээр илтгэл бичих

Бие даалт
9
“Шагундали" жүжгийг Ноён хутагтын “Саран хөхөө” жүжигтэй харьцуулан ажиглалт хийж тэмдэглэл бичих, судалгаа хийх,

Бие даалт
14
Р.Акутагавийн монгол хэлэнд орчуулагдсан үгүүллэгүүдийг уншиж реферат бичих

Бие даалт
25
Мишими “Алтан сүм” романыг уншиж тэмдэглэл, товчлол хийх,

Бие даалт
30
Алишер Навой” Уянгын шүлгүүд” түүврийг уншиж, өөрийн үнэлэлт дүгнэлтээ бэсээ хэлбэрээр бичих,

Бие даалт
30
“Нангиадын сонгодог яруу найраг” номыг уншиж товчлол хийх

Бие даалт

              Гурав. Мэдлэг, чадвар, хандлага, төлөвшилтийн тогтолцоо
1.    Дорно-дахины уран зохиолын гол бүтээлүүдийг бие даан уншиж судлах, тэдгээр бүтээлд үнэлэлт дүгнэлт өгөх, зохиолын уран сайхан хийгээд урлалзүйн үндсэн асуудлуудыг тодорхойлох, зохиолч ба нийгэм, зохиолч ба сэтгэл зүй, зохиолч ба ертөнц гэсэн тодорхой асуудлуудаар өөрийн санал бодлыг илэрхийлэх чадварыг бүрэн эзэмшсэн байх,
2.    Тухайн зохиолуудыг зохиолчийн намтартай холбон эсвэл нийгэм цаг үеийн байдалтай холбон өргөн хүрээнд заан сургах үүднээс сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдтэй танилцаж, бие даан ажилласан байна
3.    Онолын мэдлэгээ, практикт хэрхэн ашиглах, өөрийгөө хэрхэн илэрхийлэх, шүүмж, судалгааны үгүүлэл бичих чадварыг эзэмшсэн байна
                   Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргазүй, арга технологийн
                                                  ерөнхий чиглэл
·         Суралцагчдийн хэрэгцээ, сонирхол, туршлага дээр тулгуурлан даалгавар бие даалтын ажил өгч, явцын хяналт, биелэлт үр дүнг нарийн тооцно.
·         Тухайн улиралд уншиж товчлох ном зохиол, шалгах асуулт, бие даан гүйцэтгэх ажлыг тодорхой болгож улирлын эхэнд өгч, шалгуулах болоод үнэлгээ тавих хугацааг тогтооно.
·         Мэргэжүүлэх хийчээлийг батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтын орчин үеийн аргуудыг бүтээлчээр ашиглан заан сургах болно.
·         Тодорхой сэдвүүдийн хүрээнд суралцагчид ангийн ажил, реферат, дипломын ажил гүйцэтгэх, мөн гүнзгийрүүлэн судлах боломжийг олгоно.
·         Бүлэг сэдвүүдийг үзэж судалсаны дараа 2-3 удаа сэдвийн галгалт авч суралцагчдыг үнэлнэ. Шалгалтыг тестийн хэлбэрээр авна.
·         Мөн маргаан хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохиож, судалгааны ажил бичүүлж гүйцэтгэлийг харгалзан үнэлгээ өгнө.
·         Суралцагчид чанартай мэдлэг олгох, мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх, хэрглээний талд илүү анхаарч, мэдлэг эзэмшилт, чадвар төлөвгилтөнд хяналтыг чиглүүлнэ.
·         Мэргэжүүлэх хичээлээр олж авсан мэдлэгийг улам гүнзгиийрүүлэн судлах, багшлах арга зүйгээс гадна эрдэм судлалын ажилд чиглэх сонирхол чадварыг хөгжүүлэхэд хичээлийн агулга, арга зүйг чиглүүлнэ.

       Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт
                     
                              5.1 Үнэлгээний хэлбэр
Хөтөлбөрийн зорилгын биелэлт, ихэрэгжилтийг дүгнэхдээ, гүйцэтгэлийг шалгахдаа” ИМДС-ийн оюутныг үнэлэх журам”-ыг үндэслэн 1. Хичээлийн ирц /А үнэлгээ, 30 оноо/, бие даан гүйцэтгэсэн даалгаврын биелэлт, 2. Бие даалт /В үнэлгээ, 20 оноо/, улирлын явцад авсан сэдвийн шалгалтын дүн, хичээлийн явцад авсан үнэлгээ, 3. Явцын шалгалт /С үнэлгээ, 20 оноо/, улирлын эцэст авах 4. Батлах шалгалт /D үнэлгээ 30 оноо/ дагуу дүгнэнэ.
         D үнэлгээг гаргахдаа:
·         Тест
·         Сорил
·         Бодомж
·         Ярилцлага, хэлэлцүүлэг, мэтгэлцээний хэлбэрээр аман болон бичгээр шалгана.

     5.2 Үнэлгээний хэмжээс
“Дорно-дахины уран зохиол” хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг гаргахдаа дараах шаардлага, шалгуур хэмжээсийг харгалзан авч үзэх болно. Үүнд:
·         Хөтөлбөрийн агуулгыг бүрэн судалж, холбогдох бүтээлийг уншсан, явцын болон бусад шалтгалтыг маш сайн гүйцэтгэсэн, бие даах ажлыг хийж хангалттай үнэлгээ авсан оюутанд /90-100/ буюу /тоон дүн: 4/ ба “А” үнэлгээ,
·         Хичээлийн ихэнх цагт сууж, хөтөлбөрийн агуулгыг судлаж, шалгалт шүүлэг хангалттай оноо авсан, бие даалтийн ажлыг бүрэн тооцуулсан оюутан /80-89/ буюу /тоон дүн нь 3/, В үнэлгээ,
·         Хөтөлбөрийн агуулгын тал хувийг судлаж, явцын болон батлах шалтгалтанд дунд зэргийн үнэлгээтэй шалгагдсан эсвэл бие даан гүйцэтгэх болон дадлага ажлыг хагас тооцуулсан оюутан /70-79/ буюу /тоон дүн нь: 2/, С үнэлгээ,
·         Хичээлийн ихэнх цагт суугаагүй, хөтөлбөрийн агуулгыг хагас дутуу судалсан, мэдлэг чадвар муу, явцын болон батлах шалтгалтад хангалтгүй оноо авсан оюутан /60-69/ буюу /тоон дүн нь 1/, D үнэлгээ,
·         Хичээлд бараг суугаагүй, суусан боловч хөтөлбөрийн агуулгыг огт мэдээгүй, бүрэн гүйцэд судлаагүй, шалгалт, бие даалтын үнэлгээ хангалтгүй, мэдлэг чадвар маш муу оюутан 0-59/ буюу /түүн дүн нь : 0/, F үнэлгээтэй тооцуулах болно.
·         Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авсан байна.

                  Зургаа. Сургалтын орчин ба нөөц хэрэглэгдэхүүн
А.Орчин
              - ИМДС-ийн анги танхим,
Б.Сургалтын нөөц хэрэглэгдэхүүн
              - Ном, сурах бичиг
              - Үзүүлэн тараах материал
              -  Слайд
              - Проектор
                
                   Долоо. Ном, сурах бичиг, гарын авлага

Ном сурах бичгийн нэрс
Зохиогчийн нэр
Хэвлэгдсэн он
Аль номын санд байгаа мэдээлэл
1
Нангиадын уран зохиол
Ганбаатар. Я
1996
УНТНС
2
Нангиадын яруу найраг
Ганбаатар. Я
2006
ИМДС
3
Бурхан багшийн сургаал

1998
ИМДС
4
Зэнбуддизм: Амьдралаас ангижрахуй
Аюурзана. Г
2005
ИМДС
5
Дорно-дахины уран зохиол /түүхэн найрууллууд/
Хөвсгөл. С
2010
ИМДС
6
Дорно-дахины уран зохиол
Дулам. С
2008
УНТНС
7
Нангиадын утга соёлын товчоон
Ганбаатар. Я
2009
УНТНС
8
Шүлэглэлт ном
Базаррагчаа. Ц
2000
УНТНС
9
Японы яруу найраг
Хамтын
209
ИМДС
10
Гадаадын уран зохиол /нэгдүгээр дэвтэр/
Шархүү. А нар
1964
ИМДС
11
Нийтийн уран зохиол
Шархүү.А
1977
УНТНС
12
Орчин үеийн Япон үгүүллэгүүд
Энхбаяр. Н
1991
УНГТНС
13
Үхлийн тууриуд
Дашмөнх.Д
2011
УНТНС
14
Энэтхэгийн уран зохиол
Батболд.В
2002
УНТНС

No comments:

Post a Comment